Хоёр талын  харилцааны хөжлийг идэвхжүүлэх түүний дотор найрамдах гэрээ байгуулах асуудлаархи хэлэлцээг урагш ахиулахаар  ОХУ-д нэн даруй айлчлах асуудлыг авч үзэж байна гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба мэдэгдлээ. Сайд сэтгүүлчидтэй ярилцахдаа мөн Японы засгийн газрын тэргүүн Ёсихико Нода ОХУ-д айлчлах боломжийг  авч узэж байгааг мэдээлэв. Өчигдер Японы ерөнхий сайд  Владимир Путинтай утсаар ярьж, сонгүүльд ялсны нь тохиолдуулан  « наймны» удирдагчдаас түрүүн баяр хургэв. Японы  ерөнхий сайд яриандаа Путины сайн мэдэх жу догийн «хазимо» томъёоллыг хэрэглэж, хоёр талын хэлэлцээг  шинэ тувшинд гаргахын тулд  « хазимо» (эхэлье) гээд хамтран ажиллахыг уриалжээ.