Өнөөдөр ЗХУ-ын баатар, хошууч генерал, олон орны хүндэт иргэн,дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешкова 75 нас хүрлээ. Тэрээр 1963 оны 6-р сард «Восток» сансрын хөлгөөр  дэлхийг 48 удаа тойрч ниссэн юм.

Шүхэрчдийн тэмцээнд оролцохоор явна гэж тэрээр нислэгийнхээ өмнөхөн төрөлтөр өгсэддээ хэлжээ. Терешкова сансар луу ниссэнийг ойр дотно хүмүүс нь радиогийн мэдээнээс мэдсэн аж. Нислэг хийхээр удаан хичээнг үйлэн сүргүүлилжээ. Тэр үед бэлтгэлийн систем хэт хатуу  шаардлагатай байсан.

«Восток-6» сансрын хөлгийг «консервын лааз» гэжээ. Зай муутай хөлөгт хун бараг хэвтээ байдлаар  багтаж байв. Тэрээр гурван хоногийн нислэгийнхээ тууш тийм байдалтай  байжээ. Сансрын хөлгийн автомат хөтөлбөр алдаатай байсан гэж Валентина Терешкова дурсан хэлээд: «Энэ нууцыг би бур 30 жил тайлалгуй хадгалж ирсэн. Буулгах хөтөлбөр алдаатай байсан учир  дэлхийд буухын оронд  дэлхийгээс арга буюу  холдох байсан» гэв. Терешкова мөн алдагдлыг цагт нь ажиглаж, Нислэгийг удирдах төвд мэдээлжээ. Зохих баримтыг аваад буулгах системд шилж үүлж амжилттай буусан байна. Сансрын техник ЗХУ-д ч АНУ-д ч шинэ залуу бүрэн боловсронгуй биш байсан гэж «Новости космонавтики»  сэтгүүлийн тоймч Игорь Лисов хэлээд: «Тэр үед сансрын нислэг гавьяа байгуулсан үйл хэрэг болж байв. Хүний организм жинг үйдэх нөхцөлд яахыг ч сайн мэдэхгүй байсан. Байдлыг  зөөлрүүлэх эмийн бэлдмэл ч үгүй байв. Үнэхээр  маш хүнд,аюултай хэрэг байсан. Иймээс Терешкова сансрын нислэг хийснээрээ гавьяа байгуулсан хэмээн үзэж болно» гэв.

Терешкова сансрын нислэг хийснийхээ дараа Цэргийн нисэх хүчний  академи онц дүүргэв. ШУ-ны 50 гаруй бүтээлийн зохиогч профессор Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд нэлээд удаан ажиллаж, олон улсын хүрээнд олон нийтийн ажиллагаа явуулсан юм.

Валентина Терешкова бол дангаараа сансрын нислэг хийсэн дэлхийн цорын ганц эмэгтэй юм. Хожим бух эмэгтэй сансрын нисэгч багийн бүрэлдэхүүнд л нислэг хийжээ.   

Гэрэл зураг