Орос улс Сирид гарсан хямралаас  эв зүйгээр гарах арга замыг эрэх хүчин чармайлтаа идэвхжүүлж байна. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энэ зорилгоор 3-р сарын 10-нд Каирт хүрэлцэн очиж, Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн  сайд  нартай уулзаж, сирийн асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.

НУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан тус байгууллагын Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан маргааш Арабын улсуудын холбооны удирдагчидтай хэлэлцээ хийнэ. Энэ долоо хоногийн шувтаргаар Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэлэлцүүлэгт нэгдэнэ. Тэрээр Москвад Иорданы ГХ-ийн сайд Насер Жаудатай  хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  Оросын байр суурийн үндсэн зарчмуудыг тодорхойлов.  Сергей Лавров хэлэхдээ: «Бид байлдааны ажиллагааг хот тосгодод зогсоохыг Сирийн засгийн газраас хатуу шаардах саналыг дэмжихийн хамт нөгөө талаас байлдааны ажиллагааг бас зогсоохыг шаардаж байна. Тэгэхгүй бол нэгэн талаас  хүч хэрэглэх ажиллагааг зогсоож нөгөө нь хот тосгодыг эзлэсээр байх болно» гэв.

Талуудийн хандлагыг тэр болгон дэмжихгүй байна. Өчигдөр ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгч асан АНУ-ын  бугд найрамдах намаас сонгогдсон сенатч Жон Маккейн  Вашингтонд хандан Башар Асадын дэглэмийн эсрэг  цэргийн нисэх хүчний олон улсын ажиллагааг удирдахыг уриалав.  Тэрээр өөрий нь л санаа бодлыг илэрхийлэсэн боловч байр суурь нь АНУ ба европын орнуудад давамгайлж буй  узэл санааг тусган харуулж байна. Өрнөдийнхөн Башар Асадын дэглэмд шахалт үзүүлэхийг Орос улсад уриалалгуй  мөргөлдөөнийг зохицуулах асуудал дээр тус улстай хамтран ажиллавал зохино гэж Сергей Лавров үзэж байна. Сайдын хэлснээр бол 11-р сард Арабын улсуудын холбооноос дэвшуулсэн санаачилгыг ундэслэсэн оросын тогтоолын төсөлуунд л чиглэгдсэн юм. Москва  энэ төслийг АЗ-ийн гишүүн тунш үүддээ сануулж, бямба гаригт  Дамаскад хүрэлцэн очих НУБ, Арабын улсуудын холбооны хамтран томилсон төлөөлөгч Кофи Аннаны үйл ажиллагааг анхааралтай ажиглана гэж Сергей Лавров цааш нь хэлээд: « Бид т үүний болон НУБ-ын Ер өнхий нарийн бичгийн даргын орлогч Вэллари Амаосын  х үм үүнлэгийн үйл ажиллагааг аль болохоор дэмжинэ. Бид Сирид ач тустай ажиллагаа явуулж буй  Улаан загалмайн байгууллагын олон улсын хороотой  нягт хамтран ажиллаж байна. Саяхан бид тус хорооноос Сирид явуулах хүмүүнлэгийн ажиллагаанд 1 сая швецарын франк гаргахаар шийдвэрлэсэн» гэв.

ОХУ-ын ГХЯ-ны тэрг үүний Арабын улсуудын холбооны гишүүн орнуудтай хийх уулзалт нөхцөл байдлыг бүх талаас магадлан шинжлэх боломж олгоно гэж Оросын гадаад улс төрийн тусгай газрын тэргүүн үзэж байна. Москва АЗ-д тараасан Сирийн асуудлаархи америкийн тогтоолын төсөлд хэрхэн хандаж байгаагаа илэрхийлэв. Энэ нь урьдын баримт бичгийн бага зэрэг шинэчлэсэн хувилбар хэмээн Москва үзэж байна. 2-р сард  Орос Хятад хоёр улсаас мөн баримт бичигт хориг тавьсан билээ. Иймээс түүнийг нэлээд тэнцүү болгох шаардлага гарсан юм.