Дэлхийн сансрын анхны нисгэгч эмэгтэй Валентина Терешкова түүхэн  ойгоо тэмдэглэж байна.   Өнөөдөр тэр 75 насны ойгоо тэмдэглэж байна. Гурван хоног илүүтэй үргэлжилсэн алдартай сансрын нислэгийг тэр 1963 оны 6-р  сард гүйцэтгэсэн бөгөөд, дуудлагын дохио нь  “цахлай” нэртэй түүнийг дэлхий дахинд мэдэх болсон юм. Терешковаг сансрын “Үнсгэлжин” гэж нэрлэж байлаа. Бүсгүй жирийн тариачны гэр бүлээс гаралтай байлаа. Тэр сансарт нисэх хүртлээ  нэхмэлийн үйлдвэрт ажиллаж  байсан юм. Хэдэн жил өнгөрсний дараа “Салют-6” хөлгийн нислэг газардах программын тооцооны  алдаанаас эмгэнэлтэй болж мэдэх  байсан тухай тодорхой болсон юм. Гэхдээ Терешкова алдааг тэр үед нь олд мэджээ. Түүний энэхүү гавъяаг эх орон өндөр үнэлсэн төдийгүй гадаадын орнууд ч үнэлсэн юм. Терешкова бол ЗСБНХУ- ын  анхны генерал эмэгтэй болсон юм. Түүнчлэн, түүнд “ХХ зууны гайхамшигтай эмэгтэй” цолыг хүртээсэн юм.

Тэрээр амьдралынхаа 20 орчим жилийг эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагын үйл ажиллаганд зориулсан  юм. Гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн холбоог тэр тэргүүлж, ЗСБНХУ- ын Дээд Зөвлөлийн олон удаагийн депутатаар сонгогдон ажиллаж байсан төдийгүй өнгөрсөн оны Төрийн думын доод танхимд депутатаар сонгогджээ. Терешковагийн хуучилснаар, тэр одоо нэгэн  хоббитой болсон нь  Ангариг гаригийн судлагаа бөгөөд, тэрээр тус гариг руу экспедицээр явахаас  буцахгуй гэжээ.