Канад улс Сири дахь өөрийн орны элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчдийн газруудыг хааж, өөрийн ажилтануудаа тус улсаас татав.  Энэ тухай сэтгүүлчдэд  канадын ГХЯ -ны сайд Жон Бэрд мэдэгдэв. Ийм шийдвэр нь “Сирид аюулгүй байдлын  нөхцөл  байдал муудаж буйтай холбоотой”    гэж сайд тэмдэглэжээ. Түүнчлэн, Канадын ГХЯ Дамаскийн эсрэг ээлжит багц хориг арга хэмжээнүүдийг  авах  тухай  мэдэгдэв. Шинэ хоригууд нь сирийн Төв банкны  санхүүгийн аливаа  үйл ажиллагаанд бүрэн хориг тавьж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Их Британь болон Франц  нь Сири дахь  элчин сайдын яамдаа хаах болсон тухайгаа мэдэгдсэн юм. Сирид засгийн газрын эсрэг тэмцэл бараг нэг жил үргэлжилж байна. Тус улсад өдөр бүр хэдэн арван энгийн иргэд болон хүчний байгууллагуудын  ажилтанууд амь үрэгдэж байгаа   тухай мэдээ ирсээр байна.