НАТО-гийн цэргүүд 2014 онд  аюулгүй байдлын хариуцлагыг афганы талд бүрэн шилжүүлсэнийхээ   дараа  Афганистанд үлдэх болно. Энэ тухай Афганистаны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчнүүдийн /ISAF/цэргийн командлагч Жон Ален мэдэгдэв.  Тэрээр хэлэхдээ, “хэрэв афганы тал ийм хүсэлт гаргаха юм бол бид 2014 оноос хойш үлдэнэ”. Даваа гаригт Ален афганистаны өмнө хэсгийн  Гельменд тосгонд очиж, тэнд афганы аюулгүй байдлын хэсгүүд  болон олон улсын эвслийн цэргүүдийн ажлыг шалгажээ.  Тосгоны захирагч Гуляб Мангалтай уулзахдаа, генерал Ален тосгоны аюулгүй байдлын нөхцөл харьцангуй дээрдэснийг тэмдэглэв. Тэрээр мэдэгдэхдээ, афганы тал болон полиц нь бүсийн аюулгүй байдлыг   бие даан зохицуулж чадах болтлоо бэхжиж чадсан  гэв.