Израиль нь Ираны цөмийн объектуудад цохилт өгөх эсэх тухайгаа   хараахан шийдээгүй  байна. Энэ тухай Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гаригт АНУ -ын ерөнхийлөгч Барак Обаматай  хэлэлцээ хийх үеэр мэдэгдэв.  Израилийн “Гаарец”  сонины тэмдэглэж буйгаар, Вашингтонд болсон хэлэлцээний үеэр талууд “Ираны асуудлаар нилээд нягт ажилахаар тохиролцжээ”. Тухайлбал, ийм зорилготой   Израилийн Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга дэслэгч-генерал Бенни Гантц хоёр долоо хоногийн дараа Вашинтоныг зорино. Яриа хэлэлцээний үеэр Обама АНУ Израилийн нэгэн адил  Ираны цөмийн зэвсгийн эсрэг  ижил зорилт тавьж байна гэдгийг Нетаньяхуд ойлгуулахыг  хичээв. Нөгөөтэйгүүр, америкийн ерөнхийлөгч цохон тэмдэглэхдээ,уг  асуудлыг   дипломат арга замаар шийдвэрлэх боломж бий гэв. Нетаньяху “айлчлалын дүнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв” гэж “Гаарец” сонинд бичжээ.