Москвагийн төвд сөрөг хүчний идэвхтэнүүдийн эсрэг хүч хэрэглэхгүй байж болох байсан гэдэгт Прохоров итгэлтэй байна

Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд гуравдугаар байр эзэлсэн, нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров  даваа гаригийн үдэш    Москвагийн төвд болсон цуглааны сөрөг хүчний улс-төрчдийг хүч хэрэглэн саатуулсаныг буруушаав.  Тэрээр өөрийн “Фейсбук”-ийн хуудсанд дээрх үйл явдлууд нь өнгөрсөн жилийн 12-р сард Москва болон Орос улсад эхэлсэн  “сөрөг хүчнийхний энхийн жагсаалын уламжлалыг таслалаа” гэж бичжээ. Москвагийн Пушкины талбайд болсон сөрөгхүчнийхний жагсаалыг тараах болсон бүхий нөхцөл байдлуудыг  илрүүлэхээ Прохоров амлав. “Би өнөөдөр Пушкины талбайд байсан. Энэ бол энхийн цуглаан байсан юм. Өөрийн иргэний байр сууриа илэрхийлэх гэж ирсэн хүмүүст хүч хэрэглэсэнд би дургүйцэж байна “гэж Прохоров мэдэгдэв. Түүний ярьснаар, засгийн эрх баригчид  нь иргэнийхээ барй суурийг илэрхийлэх гэж ирсэн  хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалж,  энэхүү тохиолдолд сөргөлдөөн гаргахгуй байх ёстой юм. Прохоров бүх иргэдийг өдөөн хатгалаганд автагдахгуй, бий болсон нөхцөл байдалд   туйлын хариуцлагатай, нарийн тунгаан бодож хандахыг уриалав. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн бульхайн эсрэг сөрөг хүчнийхний   Москвагийн төвийн Пушкины талбайд даваа гаригт зохион явуулсан  цуглаан нь ихэнхидээ путины  эсрэг чиглэгдсэн байв. Зөвшөөрөотэй цуглаан өндөрлөсний дараа тус арга хэмжээ нь зөвшөөрөлгүй жагсаал болон хувирч  Тверская гудамжны замаар өсөн нэмэгдэх болсон юм.  Тэдгээрийн дунд сөрөг хүчний нэртэй   блогч болон хуульч Алексей Навальный байсан юм. Нийт 250 хүнийг саатуулаад байна. Оросын ДХЯ- ны мэдээлснээр,   “Шудрага сонгуулийн төлөө “ арга хэмжээнд оролцогчдын  тоо 14 мянга орчим хүн байжээ. ДХЯ –ны  мэдэгдэлд, москвагийн полицын хүчнийхэн зөрчлүүдэд шуурхай болон бүрэн эрхийнхээ дагуу, хуулийн хүрээнд ажилласан гэжээ.  Тэд сөрөг нөхцөл байдал үүсэхээс болон байдлыг хурцатгахгуй үүднээс сэрэмжлэн арга хэмжээ авсан гэж дурджээ.