Оросын СТК 3-р сарын 4 -нд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн протоколыг 100 хувь боловсруулж дууслаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн  албан ёсны дүн ойхын 10 хоногт гарах болно гэж Интерфакс агентлаг өнөөдөр уламжлав. СТК ийн урьдчилсан мэдээллээр, ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд  Владимир Путин 63,6 хувийн саналыг авчээ. Хоёрдугаар байр эзлэсэн ОКНын тэргүүн Геннадий Зюганов -17,18 % эзлэсэн бол  тэрбумтан Михаил Прохоров 7,98 %, Оросын ЛАН-ын тэргүүн Владимир Жириновский 6,22 % болон “Шудрага Орос”намын удирдагч Сергей Миронов -3,85 % санал авчээ.