Владимир Путин 3 дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгч болно. ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсын 99%-ийг боловсруулсны дараа “Нэгдсэн ОУ” намын нэр дэвшигчид сонгогчдын бараг 64% нь саналаа өгсөн нь тодорхой болжээ. Хоёрдугаар байранд 17,2%-ийн санал авсан коммунист Геннадий Зюганов, тэрбумтан Михиал Прохоров 7,8%-ийн санал авч гуравдугаар байранд орсон байна. ОУ-ын ЛАН-ын удирдагч Владимир Жириновский 6,23%-ийн санал авчээ. Хамгийн сүүлийн байрыг “Шудрага Орос орон” намын дарга Сергей Миронов 3,85%-ийн саналтайгаар эзэлсэн байна.

Төлөвлөсөн ёсоор Владимир Путины талынхан цуглаан хийлээ. Москва хотын төвийн Манежийн талбайд 100 мянга гаруй хүн цугларсан байна. Санал хураалтын урьдчилсан дүнг зарласны дараа тэдэнтэй нэр дэвшигч өөрөө нэгдлээ. Өөрийн талынхандаа хандаж хэлсэн үгээ Владимир Путин энэ удаагийн сонгууль ОУ-ын хувьд улс төрийн бие даасан байдал, улс төрийн эрийн цээнд хүрснийг харуулж өглөө гэж тэмдэглэхдээ

«Эрхэм хүндэт анд нөхдөө! ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдөр оролцсон ОУ-ын бүх иргэдэд талархал илэрхийлэхийг би хүсэж байна. Мэдээж хэрэг өнөөдөр Москвад, энд цугларсан та бүхэндээ гүн талархал илэрхийлж байна. Манай асар уудам эх орны өнцөг булан бүрт биднийг дэмжиж байгаа хэн бүхэнд баярласан талархаснаа илэрхийлж байна. Агуу Орос орон байх ёстой гэж хэлсэн бүхэнд баярлаж байна. “Бид ялна биз дээ?” гэж би нэг удаа та бүхнээс асууж байсан даа. Бид яллаа! Бид нээлттэй, шудрага сонгуульд ялалт байгууллаа» гэлээ.

Санал хураалтын явцыг веб-камерын тусламжтайгаар шууд дамжуулсан явдал олон улсын ажиглагчидад өндөр сэтгэгдэл төрүүллээ. Ийм технолог барууны олон орнууд болон ЕХ-нд бүхэлд нь үлгэр жишээ болно гэдэгт Европын парламентын депутат, Унгар улсын ажиглагч Бела Ковач итгэлтэй байна.

«Камерууд нь сонгуулийн процессийн системд ажиллаж байгаа хүмүүст туслаад зогсохгүй ил тод байхад бас туслаж байна. Жинхэнэ нээлттэй, илт тод, ардчилсан сонгуулийн хувьд энэ нь сайхан алхам боллоо. Европын парламентийн депутатын хувьд 2014 оны парламентын сонгуульд энэ технологийг ашиглах шаардлагатай талаар илтгэл бичнэ гэж бодож байна гэж Бела Ковач ярилаа.

Санал хураалтын үеэр “маш олон зөрчил гарсан” гэж ОХУ-ын КН-ын нэр дэвшигч Геннадий Зюгановын төв штаб дээр мэдэгдсэн байна.Энэ сонгуулийг шудрага, цэвэр, нэр хүндтэй болсон гэж үзэхгүй байна гэж коммунистуудын удирдагч хэлсэн байна. Харин түүний өрсөлдөгчид нь ихэнх ажиглагчдын нэгэн адил энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

12-р сарын парламентын сонгуулийг шүүмжилж байснаараа нэрд гарсан олон нийтийн “Голос” ассоциацынхан эхний шатанд Владимир Путин ялсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч СТХ-ноос ирж байгаа мэдээлэлтэй санал нийлэхгүй байна гэж мэдэгдэж байна. Санал хураалтын зохион байгуулалтад онцгой асуудал гараагүй гэж Сергей Миронов үзэж байна. Энэ удаагийн сонгууль 12-р сарын парламентын сонгуулийн кампанит ажлаас тайван болж өнгөрлөө гэж “Шудрага Орос орон” намын нэр дэвшигч ярьсан байна. ОУ-ын ЛАН-ын тэргүүн Владимир Жириновский санал хураалтын дүнг тайлбарлахдаа гойд шүүмжлэл хэлээгүй байна.

Гуравдугаар байранд орсон бие даан нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров “улс төрд удаан хугацаагаар ирсэн” гэдгээ батлан илэрхийллээ. Энэ оны 3-р сард оросын улс төрийн өндөрлөгт шууд гарч ирэх өөрийн намаа байгуулахад бэлэн байна гэж Прохоров мэдэгдсэн байна. Сонгуулийн дараа тэрбумтан утсаар ярьсан Владимир Путин түүний энэ эхлэлтэд амжилт хүсчээ. Владимир Путин өөрийн өрсөлдөгчид Владимир Жириновский, Сергей Миронов нартай утсаар ярьсан байна. Тэд сонгуульд ялалт байгуулсанд нь түүнд баяр хүргэжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг СТХ 3-р сарын 16-наас оройтолгүй гаргах ёстой юм.  

Гэрэл зураг