Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын \БХАТИХ\ жил бүрийн чуулган дээр батлах ёстой Хятад улсын 2012 оны цэргийн төсөв нь 106 тэрбум америк доллар юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд өнөөдөр засгийн газрын ажлын тухай илтгэл тавихдаа зэвсэгт хүчнийг бүхий л хэлбэрээр шинэчлэх ажлаа үргэлжлүүлэхийг уриаллаа.

Энэ жилийн батлан хамгаалахын зардлын өсөлт 11,2% болно. Хятад улс батлан хамгаалахын төсвөө өсгөх ажлаа аажууруулж байна гэдэгт ажиглагчид анхаарлаа хандууллаа. 2010 онтой харьцуулахад 2011 онд батлан хамгаалахын зардал 12,7%-иар өссөн юм. Гэлээ гэхдээ сүүлийн жилүүдэд болон энэ жил батлан хамгаалахын зардал 10%-иас давж байгаа ба ДНБ-ий өсөлтийн хурдаас их байгаа юм.

Хятадын ардын чөлөөлөх армийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг Бээжин урьдын адил тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа ба дэлхийн санхүүгийн хоёр дахь хямрал үүсэж болзошгүйг үл тоон хөрөнгө мөнгө хайрлахгүй гэдгийг харуулж байгаа юм. Тэнгисийн цэргийн флот болон нисэх хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх нь хятадын зэвсэгт хүчнийг шинэчлэх үндсэн чиглэл болж байна гэж “Үндэсний батлан хамгаалалт” оросын сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко үзэж байна.

Цэрэг стратегийн ашиг сонирхолын үндсэн бүс гэж Вашингтон зарлаад байгаа АНД бүс нутагт АНУ-ын идэвхижил өсөн нэмэгдэж байгаатай энэ нь холбоотой гэж шинжээч үзэж байна. АНД бүс нутагт хүйтэн дайны үе эргэж ирж байна гэж хэлж болохоор байна. Ази тив болон Номхон далайд дээр үед ЗХУ болон АНУ өрсөлддөг байсан бол одоо АНУ, БНХАУ хоёр тэргүүлэхийн төлөө тэмцэж байна.

«Хятад улс стратегийн болон геополиткын асар их хэнээрхэлтэй бөгөөд тэр дундаа АНД бүс нутагт бүр их юм. Тэнгис далай дахь байлдааны ажилллагааны үеэр хүчийг зөв хувиарлах чадвартай хөлөг онгоцуудаар дэмжүүлсэн хятадын хэд хэдэн нисэх онгоц тээгчийг барихад эхний ээлжинд хөрнгө гаргах байх. Мөн хятад АЦХ-нээ маш идэвхитэй шинэчлэж эхлээд байна. АНУ,ОУ-ын дараа Бээжин өөрийнхөө тав дахь үеийн сөнөөгч онгоцоо бүтээж, туршиж эхлээд байна. Мэдээж хэрэг энэ нь ихээхэн зардалтай ойворгон хөтөлбөр юм. Баллистик пуужинтай хөдөлгөөнт пуужингийн цогцолборын бүлэглэлийг хөгжүүлэх нэрийн дор өөрийнхөө стратегийн цөмийн гурамслалыг төгөлдөржүүлж байгаа юм. Хэрвээ АНУ-тай мөргөлдөөн болсон тохиолдолд хятадын цөмийн хүчийг баригдашгүй болох боломжийг хангаж өгнө» гэж Игорь Коротченко хэллээ.

Энэ бүс нутагт АНУ нөлөөгөө нэмэгдүүлж байгаад хятадын цэргийнхэн анхаарлаа хандуулсан нь мэдээж. Үүнийг ажиглахгүй байхын ч арга алга. Австрал улсад 2016 онд америкийн 2500 тэнгисийн явган цэрэг болон алсын нислэгийн нисэх хүчин байрлуулж, боомтын дэд бүтцийг барина. Япон улсад байгаа 50 мянган хүнтэй америкийн цэргийн бүлэглэл болон Өмнөд Солонгост  байгаа 28 мянган хүнтэй бүлэглэл дээр Австрал улсын цэргийн бүлэглэл нэмэгдэх болно.

Хятадын цэргийн зардлын өсөлт нь “Ази тивд эргэн ирж байгаа” АНУ-ын бодлогын хариулт гэж Вэнь Зябаогийн илтгэлд шууд дурдаагүй байна. Сүүлийн үед Вашингтон илт харуулаад байгаа Хятадыг тойрсон цэрэг стратегийн тактикыг Бээжингийнхэн тооцож үзсэн нь ойлгомжтой. Хятад улс бүс нутгийн хөршүүдтэйгээ байнга газар нутгийн маргаантай байдгыг АНУ тооцон үзэж байгаа нь тодорхой. Бүс нутаг дахь Хятад улсын тэргүүлэх үүргийг сулруулахын тулд Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудад өнгөлзөж байгаа орнуудыг дипломат шугамаар дэмжих ажиллагаагаа АНУ нэмэгдүүлж байна.

Энэ будилаанд зуучийн үүрэг гүйцэтгэхийг ч санаархаж байгаа билээ. Орон нутгийн дайнд ялалт байгуулахын тулд хятадын армийг бэлэн байлгахыг уриалсан Вэнь Зябаогийн уриалга ч үүнтэй холбоотой байх. Мэдээлэлийн эрин зууны нөхцөл байдалд орон нутгийн дайнд ялалт байгуулах нь маш чухал зүйлүүдийн нэг юм гэж ерөнхий сайд бичсэн байна.Газар нутгийн маргаан нь галын цэг болно гэж ярих нь одоохондоо эрт байна. Бүс нутгийн хөршүүдтэйгээ Хятад улсын санал зөрөлдөөнийг ашиглахыг АНУ хэдийчинээ оролдох тусам нөхцөл байдал улам гаарах болно. Бүр зэвсэгт мөргөлдөөн үүсэж ч мэдэх юм. Байдлаас ажихад Бээжин ийм боломжийг үгүйсгэхгүй байгаа бололтой.