БН намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдээсээ Массачусетсын амбан захирагч асан Митт Ромни тэргүүлж байгаа ба сонгогчдын 38%-ийн санал авна гэж тооцож болохоор байна. Америкийн телевизийн Эн-би-си суваг болон “Уолл-стрит жорнэл” сонингоос явуулсан санал асуулгын дүн ийм байна. Түүний ойрын өрсөлдөгч Пенсильван мужын сенатор асан Рик Санторумыг санал асуулгад оролцогчидийн асуугдагсдын 32% нь дэмжиж байна. Тус бүр 13%-ийн санал аваад байгаа АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга асан Нюьт Гингрич, Техас мужийн конгрессмен Рон Пол нар дараагийн байранд явж байна. Санал асуулгийн дүнгээс хархад хэрвээ энэ ням гаригт сонгууль болсон бол 50%-ийн санал аваад байгаа одоогийн ерөнхийлагч, ардчилсан намын гишүүн Барак Обамад Ромни ялагдах байлаа. “Супер-мягмар гариг” буюу 3-р сарын 6-нд бүгд найрамдахчуудын урьдчилсан сонгууль 10 мужид нэгэн зэрэг явагдана. Уламжлал ёсоор энэ өдөр өрсөлдөөний тэргүүлэгч нь тодордог юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 6-нд болно.