АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Ираны асуудлаар хэлэлцээр хийхийн тулд Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнөөдөр Вашингтонд хүрэлцэн очино. Иран улсын хэрэгт хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцох гэсэн төлөвлөгөөнөөс нь израилийн ерөнхий сайдыг татагалзуулахыг АНУ-ын ерөнхийлөгч оролдох болно. Ираны цөмийн асуудлыг дипломат арга хэрэгсэлээр шийдэх ямарч боломж байхгүй гэж Израиль улс үзэж байгаа юм. Израиль улс үйл ажиллагааны бүх хувилбарыг авч үзэж байна гэж баасан гаригт тус улсын ГХЯ –ны сайд Авигодар Либерман мэдэгдсэн  билээ. Израилийн тагнуулын үзэж байгаагаар цөмийн зэвсэг бүтээхэд тун ойртоод байгаа Ираны цөмийн объектуудад эхлэн цохилт өгөх шаардлагатай гэж Нетаньяху үзэж байгаа гэж израилийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Иранд цохилт өгсөн тохиолдолд АНУ Израиль улсыг бүрэн дэмжинэ гэсэн баталгааг АНУ-аар гаргуулахыг Тель-Авив оролдож байгаа юм. Цөмийн зэвсэг бүтээх шийдвэр гаргасан гэсэн тодорхой баримт одоохондоо байхгүй гэж Вашингтон үзэж байгаа ба хэрвээ Иранд цохилт өгвөл Тегераны хариу үйл ажиллагааг хэн ч таамаглаж чадахгүй юм. Хэрвээ Ираны  нутаг дэвсгэрт халдан довтлох юм бол Израилийг пуужингаар буудах болон америкийн цэргийнхэн болон энгийн иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа үйлдэнэ гэж Вашингтон үзэж байгаа юм.