Орон нутгийн дайнд ялалт байгуулах хэмжээнд арми бэлтгэгдсэн байх ёстой гэж Хятад улс үзэж байна. Хятадын ОНХМХ-үүдэд өнөөдөр тараасан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябаогийн илтгэлд ингэж өгүүлсэн байна. Байлдааны өргөн хэмжээний асуудлуудыг шийдэхийн тулд зэвсэгт хүчнийхээ боломжийг Хятад улс төгөлдөржүүлэх шаардлагатай байна. Бээжинд өнөөдөр нээгдсэн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын \БХАТИХ\ жил бүрийн чуулган дээр хятадын ерөнхий сайдын тавих ёстой илтгэлд мэдээлэлийн эрин зууны нөхцөл байдалд орон нутгийн дайнд ялалт байгуулах нь маш чухал зүйлүүдийн нэг юм гэж бичсэн байна. БХАТИХ-ын чуулганаар батлах ёстой Хятад улсын 2012 оны цэргийн зардал 106 тэрбум доллар бөгөөд өнгөрсөн 2011 онтой харьцуулахад 11,2%-иар илүү байгаа юм.Өнөөдөр Бээжинд БНХАУ-ын төр засгийн дээд байгууллага болох  БХАТИХ-ын чуулган ёслол төгөлдөр нээгдлээ. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн төсөв, төлөвлөгөө болон өнгөрсөн жилийн засгийн газрын ажлын талаарх Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн илтгэлийг депутатууд сонсож, батлах ёстой юм.