ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр онцгой зөрчил гараагүй гэж ТУХН улсуудын Парламент хоорондын Ассамблейн \ПХА\ ажиглагчид үзэж байна. Тус улсын 11 бүс нутгийн 350 сонгуулийн хэсэгт зочилсон гэж ТУХН улсуудын ПХА-н ажиглагчдын бүлгийн зохион байгуулагч Вадим Попов мэдээлсэн байна. Тэнд техникийн бага зэргийн алдаа дутагдал гарч байсан боловч эдгээр нь иргэдийн саналаа өгөхөд нөлөөлөөгүй юм. СЕХ-ны Мэдээлэлийн төв дээр болсон шуурхай хэвлэлийн хурал дээр гадаадын бие даасан мониторингын бүлгийн төлөөлөгчид энэ сонгууль олон улсын стандартад нийцсэн гэж мэдэгдсэн байна. “Өнөөдөр бүх дэлхийн улс орнууд ОУ-аас жишээ авах хэрэгтэй гэж үзэж байна” гэж Серб улсаас ирсэн ажиглагч тэмдэглэжээ. Итал улсын төлөөлөгч сонгуулийг үнэхээр “ардчилсан, жинхэнэ донсолгосон” гэж нэрэллээ. Европын парламентын сонгуулийн үеэр оросын технологийг ашиглахыг Европын парламентад санал болгоно гэж Венгер улсын төлөөлөгч мэдээлсэн байна. ОУ-д сонгуулийн ажиллагааг саатуулах гэсэн кампанит ажил нуран уналаа гэж Финлянд улсаас ирсэн хүний эрхийг хамгаалагч Ион Хелевиг тэмдэглэсэн байна. Энэ улсаас ирсэн өөр нэг төлөөлөгч Йохан Беркманн барууны ХМХ-үүдэд байнгын зөрчил гарж байсан гэж бичиж байсан боловч ажиглагчид ямарч зөрчил илрүүлсэнгүй.