ОУ-ын ерөнхий сайд, 3-р сарын 4-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд  олонхын санал авсан Владимир Путин сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж үр бүтээлтэй санал санаачлагыг сонсоход бэлэн байна. “Сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээг Путин өдөр тутмынхаа ажил хэргийн төлөвлөгөөнөөс хэзээч хасаж байгаагүй юм. Тэрээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж” Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмиртрий Песков сэтгүүлчидэд мэдэгдлээ. “Нийтийн үйл хэрэгт туслах үр бүтээлтэй санал санаачлага байх юм бол мэдээж хэрэг тэрээр хэнтэй ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж” Песков нэмж хэлсэн байна.