Ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Владимир Путин сонгуулийн өмнөх хөтөлбөрийн бүх зүйл хэрэгжих зүйл бөгөөд амьдралд хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр урьд шөнө Москва дахь өөрийн сонгуулийн өмнөх штаб дээрээ үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. “Бүх юм зөвхөн сонгуулийн кампанит ажилд байгаа биш ээ, улс эх орныхоо төлөө их зүйлийг хийх шаардлагатай байна”. Миний болон миний хамтран зүтгэгчдийн хэлж ярьсан зүйлүүд хийж болох зүйлүүд бөгөөд заавал хийх болно” гэж улс төрч хэлсэн байна. СЕХ-ноос ирж байгаа сүүлийн үеийн мэдээнээс харахад саналын хуудсын 95,81%-ийг тоолсны дараа Владимир Путин 64,24%-ийн санал авсан байна.