Сонгуулийн хэсгүүд бүрэн хаагдсны дараа шууд гаргасан саналын хуудсын тухай мэдээ, бүс нутгуудаас ирсэн протоколуудыг СЕХ боловсруулсны дараах урьдчилсан мэдээ зэргээс харахад ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэр дэвшигч эхний шатанд ялалт байгуулсан гэдэг нь тодорхой боллоо. Санал хураалт дуусны дараа Манежийн талбайд цугларсан өөрийн дэмжигчиддээ хандахдаа Путин сэтгэл нь маш их хөдөлсөн байсан ба түүнийгээ ч нуухыг хичээхгүй байлаа. Саналын хуудсын 95,81%-ийг боловсруулсны дараа ОХУ-ын СЕХ москвагийн цагаар 06:00 цагт дараах мэдээллийг тараалаа:

Владимир Путин- 64,24%

Геннадий Зюганов-17,14%

Михаил Прохоров-7,46%

Владимир Жириновский-6,24%

Сергей Миронов-3,80% -ийн саналыг тус тус авсан байна.

Тоон утгаар авч үзвэл В.Путин 42 сая сонгогчын санал авчээ. Г.Зюганов 11,2 сая гаруй, М.Прохоров 4,8 сая, В.Жириновский 4,1 сая, С.Миронов 2,49 сая гаруй хүний санал тус тус авсан байна.

Гэрэл зураг