Саналын хуудсын 95%-ийг тоолсны дараа ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 64,29%-ийн санал авсан Владимир Путин тэргүүлж байна гэсэн СЕХ-ны урьдчилсан дүн гарлаа. Хоёрдугаар байранд ОХУКН-аас нэр дэвшсэн Геннадий Зюганов явж байна. Түүний төлөө сонгогчдын 17% нь саналаа өгсөн байна. Бие дааж нэр дэвшсэн Михаил Прохоров 7,4%-ийн саналтайгаар эхний гурвын сүүлийг мушиглаа. ОУЛАН-аас нэр дэвшсэн Владимир Жириновский 6,25%-ийн санал авсан байна. “Шудрага Орос орон” намын тэргүүн Сергей Миронов 3,8%-ийн саналтайгаар тавдугаар байрт орсон байна.