ОХУ-ын сонгуулийн хэсгүүдээс шууд дамжуулж байгаа дүрс бичлэгийг онлайн горимоор үзэж байгаа webvybory2012.ru порталд 2,5 сая иргэд бүртгүүлээд байна. Яг одоо бичээд байгаа мэдээлэлийн нийт хэмжээ нь 3 сая гаруй цаг болоод байна. Порталын оргил ачаалалын үед нэгэн зэрэг 400-420 мянган хүн үзэж байсан гэж Холбооны яамны сайд Игорь Щеголев сэтгүүлчидэд мэдээлсэн байна. “Энэ үзүүлэлт бол дэлхийн хамгийн шилдэг үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлж болох  амжилт боллоо гэж” сайд тэмдэглэсэн байна. “Тогтвортой, маш сайн, асар сонирхолтой систем бий боллоо гэсэн үг” гэж Щеголев үзэж байна. “Бид нийгмийн видео сүлжээтэй боллоо гэж хэлж болно” гэж тэрээр тэмдэглэлээ. “Бүтэн өдрийн турш улс орон өөрсдийгөө бүрэн харж болох боломжийг нээж өгсөн анхны үзүүлбэр боллоо”. Нэр цуутай хүмүүс, нэр дэвшигчид саналаа өгч байгаа тэр сонгуулийн хэсгүүд бус сонгогчид өөрсдөө баяр хөөр болж байгаа сонгуулийн хэсгүүд хамгийн нэр хүндтэй байлаа. Жишээ нь,Чеченд болон Сочи хотын ойролцоо хүмүүс үндэсний хувцастайгаа ирж ардын дуугаа дуулж, бүжиглэж байлаа. Яг эдгээр сонгуулийн хэсгүүд л хэрэглэгчдийн анхаарлыг илүү татаж байлаа гэж Холбооны яамны сайд хэлсэн байна. Интернетэд хамгийн олон хүний анхаарлыг татсан сонгуулийн хэсгүүдийг дараа нь мэдээлнэ гэж сайд амалсан байна.