ОУ-д ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөлөө. Москвагийн цагаар 21 цагт ОУ-ын хамгийн баруун захын бүс нутаг Калининград мужид сонгуулийн хэсэг хаагдлаа.

Одоогийн байдлаар Олон нийтийн санал бодлыг судлах Бүх оросын Төвийн мэдээгээр Владимир Путин (58,3 %) тэргүүлж байна. ОХУ-ын КН-ын тэргүүн Геннадий Зюганов 17,7 %-тай, ОУ-ын ЛАН-ын дарга Владимир Жириновский 8,5 %-тай, “Шудрага Орос орон” намын дарга Сергей Миронов 4,8 %-тай, бие даан нэр дэвшигч Михаил Прохоров 9,2 %-ын санал тус тус авсан байна.

Санал асуулга ОУ-ын 63 бүс нутгийн  1000 хэсэг дээр явагдсан байна. Саналаа өгөх эрхтэй бүх сонгогчид 5 нэр дэвшигчээс нэгийг нь төрийн тэргүүнээр сонгох эрхтэй байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр 109 сая гаруй сонгогчид саналаа өгөх эрхтэй байлаа гэж СЕХ мэдэгдсэн байна.

ОУ-д болон хилийн чандад 96 мянган сонгуулийн хэсгийг тоноглосон байна. Зарим хэсгүүд дээр санал тоолдог цахим хэрэгслүүдийг тавьсан байна. Санал хураах үеэр гарсан зөрчлүүдийг мэдээлэж болох шуурхай холбоог бий болгоод байна. Санал хураалтын үеэр луйвар гаргуулахгүйн тулд үүнийг хийсэн юм. Өнөөгийн сонгууль урьдах сонгуулиас хэд хэдэн онцлог давуу талтай юм. Жишээ нь, ОУ-ын засгийн газрын тэргүүний даалгавараар бараг бүх сонгуулийн хэсгийг видео камераар тоноглосон юм. Санал хураалтын явц болон саналын хуудас тоолоход видео мониторонг хийх болно.

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь энэ жил анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай сонгож байгаа юм. Урьд нь 4 жилийн хугацаатай сонгодог байсан юм. ОУ-ын сонгуулийн ажиллагааг дэлхий дахинд анхааралтай ажиглаж байна. Сонгуулийн явцыг ТУХН-ийн улсууд, ЕХАБХАБ, ЕХПА, ЕХ, ШХАБ болон бусад олон байгууллагуудын 700 гаруй ажиглагчид ажиглаж байна. ОУ-д байгаа олон улсын ажиглагчид бусад улсуудыг бодвол үндэсний ажиглагчидтай адил эрх эдлэж байгаа юм.

Санал хураалтын явц болон саналын хуудас тоолоход оросын иргэний нийгэмлэгийн төлөөлөгчид идэвхитэй оролцож байна. Энд хэдэн арван сайн дурынхан ажиллаж байгаа юм. СЕХ 3-р сарын 14 хүртэл саналын хуудсыг тоолох ёстой. Мөн 3-р сарын 17 гэхэд албан ёсоор зарласан байх ёстой. Саналын хуудсыг тоолож эхлээд байна. Хамгийн анхны урьдчилсан тооллогын дүнг та бүхэн манай веб хуусан дээрээс мэдэх болно.