ОХУ-ын ерөхийлөгчийн сонгуулийн веб шууд нэвтрүүлгийн системийг гадаадаас дайрч байгаа боловч мэргэжилтнүүд тэмцэж байна. Энэ систем хэвийн ажиллаж байна. Одоохондоо том дайралт болоогүй байна. ОХУ-ын Холбооны яамны сайд Игорь Щеголев өнөөдөр энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. “Дайралтын газрын зураг Японоос эхлээд Пакистан, Индонезоор дамжиж АНУ хүрч байна гэж” сайд хэлээд “манай систем” хэжвийн ажиллаж байна гэж Щеголев нэмж хэлсэн байна. Систем эвдэрч ажиллахгүй болох тохиолдол маш цөөхөн гарч байна гэж Холбооны яамны тэргүүн тэмдэглэсэн байна. Ямар нэгэн эвдэрлийг маш богино хугацаанд засаж залруулж байна. Санал хураалтын интернетийн шууд дамжуулалтыг 400 мянган хүн нэг зэрэг үзэж байна. Үзэлтээрээ Москва тэргүүлж байна, webvybory2012.ru сайтад нэг зэрэг 100 мянган хүн орж байна. Хоёрдугаар байрт 30 мянган үзэгчидтэй  Санкт-Петербург орж байна. Харин гуравдугаарт 15 мянган хүнтэй гадаадын хэрэглэгчид орж байна.Гадаадад амьдарч байгаа оросууд ОУ-д болж байгаа сонгуулийн ажиллагааг найз нөхдүүдтэйгээ ажиглаж байгаа гэж сайд хэлсэн байна.