Ираны цөмийн аюултай тэмцэх арга хэмжээний талаарх шийдвэрийг Израиль улс бие даан гаргана. Израилийн ГХЯ-ны тэргүүн Авигдор Либерман өнөөдөр израилийн улсын радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Энэ тохиолдолд манай улс АНУ-тай байр сууриа нэгтгэхийг оролдохгүй гэдгийг тэрээр анхаарууллаа. Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын хэлэлцээр хийхээс өмнөхөн Либерман энэхүү мэдэгдлийг хийлээ гэж израилийн ОНХМХ-үүд тэмдэглэлээ. Тэд олон асуудал тэр дундаа ираны цөмийн асуудлыг хэлэлцэнэ гэж үзэж байгаа юм. Ираны цөмийн обектуудад цохилт өгөх асуудлыг Нетаньяху авч үзнэ гэж урьд нь мэдээлж байсан юм. Харин Вашингтон энэ асуудлаар нилээд болгоомжилсон байр суурь баримтлаж байгаа юм.