ОУ-ын сонгууль нийгмийн хэв журмын зөрчилгүй явагдаж байна гэж ДХЯ-ны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Өнөөдөр цагдаагийн 380 мянган албан хаагчид аюулгүй байдлыг хангаж байгаа гэж тус байгууллага бас мэдээлжээ. Тэдэнд 30 мянга орчим сайн дурынхан туслаж байна. Хэв журам сахиулахынхан сонгуулийн хэсэг бүр дээр ажиллаж байна. Хотын чухал обектууд тэр дундаа метрог онцгой хамгаалалтад аваад байна. Москвад 3-р сарын 5-нд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болохтой холбогдуулж Төв Оросын ойрын бүсүүдээс цагдаагийн ажилтнуудын нэмэлт хүчийг нийслэлд татан авчирч байна.