Санхүүгийн хяналтын дээд бүтэцийн Азийн байгууллагын \СХДБАБ\ удирдах зөвлөлийн бүрэлдхүүнд ОУ-ыг сонголоо. Энэтхэг улсын Жайпур хотод 2-р сарын 29-нөөс 3-р сарын 3-ны хооронд болсон СХДБАБ-ын 12-р чуулганы дүнгэээр ОХУ-ын Тооллогын танхимын дарга Сергей Степашин өнөөдөр ингэж мэдээллээ. 2014 онд СХДБАБ болон Улсын санхүүд хяналт тавих дээд бүтцийн Европын байгууллагын хоёр дахь удаагийн хамтарсан бага хурлыг Москва хотод зохион байгуулахыг Степашин санал болголоо. Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар нь Нью-Делид байрладаг СХДБАБ-ыг 1979 онд байгуулсан юм. Орос улсын Тооллогын танхим энэ байгууллагад 1996 онд элссэн ба семинар, симпозиум зохион байгуулах болон судалгааны төсөл боловсруулахад оролцдог юм.