Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ОХУ-ын зүүн бүсүүд болох Камчатка, Чукотка, Магадан муж, Курилын арлуудад  дууслаа. Тэнд саналын хуудас тоолж эхэлсэн ба хамгийн баруун талын Калининград мужид москвагийн цагаар 21 цагт сонгуулийн хэсэг хаасны дараа урьдчилсан дүн тодорхой болно. Москвагийн цагаар үд дунд бүх орон даяар сонгогчдын ирц 2008 оныхоос 15%-иар их байлаа. Санал хураалтын мониторингийг 700 орчим олон улсын ажиглагчид хийж байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль нь тус улсын шинэхэн түүхийн зургаа дахь нь юм. Төрийн тэргүүнийг анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгож байна.