0Хятад улсын цэргийн төсөв 2012 онд 106,4 тэрбум буюу өнгөрсөн жилээс 11,2%-иар илүү боллоо. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дарга Ли Жаоси энэ тухай мэдэгдсэн байна. Хятад улс эргийн хилээ хамгаалах ёстой. Хятадын батлан хамгаалахын зардал нь бусад том гүрэн улсуудтай харьцуулах юм бол харьцангуй бага гэж Ли Жаосин тайлбарласан байна. Ийм нэмэлт ачаалалыг эдийн засгийн өсөлт нь дааж чадах болсон үед Хятад улс батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж байгаа гэж тэр нэмж хэлсэн гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна.