Персийн булангийн орнуудын Хамтын ажиллагааны зөвлөлийн \ПБОХАЗ\ гишүүн орнуудын ГХЯ-дын сайд нар өнөөдөр Эр-Риядэд Ойрхи Дорнодын байдлыг хэлэлцэнэ. ПБОХАЗ-ийн гадаад бодлогын байгууллагуудын тэргүүнүүдийн 122-р уулзалтыг саудын сайд Сауд аль-Фейсел даргалаж явуулна гэж бүс нутгийн энэ байгууллагын албан ёсны сайт дээр мэдээлсэн байна. Орон нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар Сири улсын байдал гол сэдэв болох бололтой. Дэлхийн тавцан дээр үйл явдал эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан энэ удаагийн уулзалтад онцгой анхаарал хандуулна гэж энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Абдулятиф аз-Зиани тэмдэглэсэн байна. Оросын дипломатчид болон ПБОХАЗ-ийн ажил хэрэг нэгтнүүд Эр-Риядад Сири улсын байдалд зогриулсан хамтарсан хуралдаан хийхээр тохиролцсон гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч энэ долоо хоногийн сүүлчээр мэдэгдэж байсан боловч уулзалтын товыг тодруулаагүй юм.