ОУ-ын буддын сүм хийдийн лам хуврагууд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэллээ. Тэд Цагаан сарын шинийн арван тавны Их Молом хурлынхаа завсараар саналаа өгч байна. Энэ их хурал 2-р сарын 23-нд эхлэж 3-р сарын 10-нд дуусна. “Шашны энэ их хурал тэднийг иргэний үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байна. Тэд хурлын завсарлагаар юм уу, дараа нь сонгуулийн хэсэг дээр очиж саналаа өгч байна. Буддын лам хуврагууд санал хураалтад байнга идэвхитэй ороллцдог гэж” хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Орос, Монголын буддын шашинтнууд 2-р сарын 22-нд тэмдэглэсэн Цагаан сарын шинийн 15-нд зориулсан Их Молом хурал нь Будда бурханы үйлдсэн 15 гайхамшигт зориулсан хурал юм. Энэ өдрүүдэд манай гариг дэлхийнхэн Усан хар луу жилдээ эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээлээр арвин байхыг билигдэн сүмд очиж мөргөл үйлддэг юм. Түүнээс гадна шинийн 8-ны дотор зурхайч лам дээр очиж жилийнхээ заслыг заавал хийлгэдэг юм. Хамгийн гол нь энэ өдрүүдэд үйлдсэн сайн үйл бүхэн хэд дахин өсөн нэмэгддэг гэж үздэг юм.