Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх  Үйлдвэр худалдааны зөвлөлийн  хуралдаанаар  Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  форумын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг  хэлэлцлээ. Мөн уулзалт энэ оны 9-р сард Алс Дорнодын Русский аралд болно.

Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров  Үйлдвэр худалдааны зөвлелийн хуралдааныг нээж үг хэлэхдээ  Ази Номхон далайн бүс нутагт эдийн засгийн үр нөлөөгөө өргежүүлэх нь Оросын хувьд урьтлал болсоныг тэмдэглэв. Москва  харилцан ашигтай бизнес төслүүдийг Орос болон бүс  нутгийн бусад оронд хэрэгжүүлэхийн төлөө байна гэж сайд онцлов. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум үүнд таатай боломж олгож байна. ОХУ ДХБ-д элсэх явдал эдийн засгийн хэлхээ холбоог цаашид Азид хөгжүүлэхэд чухал гэж Сергей Лавров хэлээд

«Чухам Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын хүрээнд  худалдаа-хөрөнгө оруулалтын дүрмийг боловсруулж, бүс нутгийн чөлөөт худалдааны бүсийн янз бүрийн загварыг туршиж байна. Орос улс ДХБ-д нэгдэх нь АНДБН-т интеграцийн шинэ шинэ хэлбэрийг зохиох үйл явцад үр бүтээлтэй оролцох боломж олгож байна. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум  ашиг сонирхолоо харгалзан боломжийнхоо хирээр оновчтой үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгож байна» гэв.

Эдүгээ Оросын ашиг сонирхол Азид төвлөрсөн нь мэдээжийн хэрэг. Энэ бүс нутаг  аажмаар  дэлхийн эдийн засгийн өсөлтийн  нэг ёсны зүтгүүр болон хувирч байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Зүүн-өмнөд Азийг судлах төвийн удирдагч Дмитрий  Мосяков тэмдэглээд «Олон улсын санхүү, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн зах зээлүүд  мөн бүс нутагт нэлээд түргэн шилжиж байна.

Эдийн засгийн өсөлтийн өндөр хурдацтай улсууд тухайлбал Хятад, Вьетнам улсууд энд оршдог.Тус  замаар хийх алхам Алс Дорнодын бүс нутаг төдийгүй бүх улс орноо  хөгжүүлэх хэтийн төлеөвийг нээж байна гэж Орос улс үзэж байна. Энэ агуулгаар Сергей Лавровын саяхан бүс нутгаар хийсэн аялал их үүрэг гуйцэтгэв. Орос улс  бүс нутгийн бүх улс оронтой чөлөөт худалдааны бүсийг байгуулахад бэлэн байгааг тэрээр аялахынхаа үеэр илэрхийлсэн» гэлээ.

 Дээд хэмжээний уулзалтын барилга байгууламжуудыг Владивосток хот ба Русский аралд  бараг  барьж дууссан гэж Оросын бүс нутгийн хөгжлийн яамнаас мэдээлжээ. Дийлэнх олонхи нь бараг 90 хувиар бэлэн байна гэж тусгай газрын тэргүүн Виктор Басаргин тэмдэглэв. Түүний хэлснээр бол Владивосток их өөрчлөгдсэн байна. Эх газрыг Русский аралтай холбох 800 метр урт гүүрийг барьж дуусч байна. Дээд хэжээний гол  арга хэмжээ энд болох юм. Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг дээд хэжээний уулзалт гэхэд Владивосток хотноо нээх юм.

 Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалт 9-р сарын 8-нд нээгдэнэ. 10 мянга орчим зочин Владивосток болон Русский аралд хүрэлцэн очно. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын түрүүчийн дээд хэмжээний уулзалт АНУ-ын Гонолулуд болсон билээ.