ОХУ-ын СЕХ-нд “Выборы-2012” Мэдээлэлийн төв нээгдсэн ба тэнд оросын болон гадаадын 2000 орчим сэтгүүлчид ажиллах юм. Улс орон даяар болж байгаа санал хураалтыг хэвлэл мэдээлэлийн 6000 гаруй төлөөлөгчид мэдээлэх бөгөөд тэдний 800 нь гадаадын сэтгүүлчид гэж СЕХ-ны тэргүүн Владимир Чуров өчигдөр мэдэгдсэн юм. СЕХ-ны Мэдээлэлийн төв 3-р сарын 5-ны үдэш хүртэл ажиллах болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын талаарх хамгийн сүүлийн үеийн шуурхай мэдээлэл энэ төвд хоёр хоногийн турш ирэх болно. Орос орон даяар болж байгаа санал хураалтыг цаг тухайд нь бүхэл бүтэн ханан дээр байрлуулсан дэлгэц дээрээс харж болох нь энэ удаагийн сонгуулийн онцлог юм. Улс орон даяар бүх сонгуулийн хэсгүүдэд байрлуулсан веб камераас бүх дүрс ирж байгаа юм. Бүтэн өдрийн турш санал хураалтын явц, сонгогчдын ирцийн тухай мэдээлэлийг сэтгүүлчидэд мэдээлэж байх болно. Москвагийн цагаар 21 цагаас хойш ОУ даяар бүх сонгуулийн хэсэг хаагдсны дараа санал хураалтын урьдчилсан дүнг мэдээлэлийн төв дээр мэдээллэж эхлэнэ.