ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бүх улс орон даяар явагдаж байна. ОУ-ын хамгийн баруун захын цэг болох Калининград муж хамгийн сүүлд сонгуулийн явцад нэгдлээ. Энэ цаг мөчөөс эхэлээд ОУ-ын нутаг дэвсгэр дээр бүртгүүлсэн бүх сонгогчид саналаа өгөх боломжтой боллоо. СЕХ-ны мэдээгээр 108 сая сонгогч бүртгүүлсэн байна. Магадан муж, Камчаткагийн хязгаар, Чукоткагийн өөртөө засах тойрог зэрэг хамгийн зүүн цэгүүдийн оршин суугчид хамгийн түрүүнд саналаа өгсөн юм. Зүүн Сибирийн сонгогчид 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийг бодвол идэвхи муутай байна. Харин Сибирийн өмнөд хэсгийн Тува улсад энэ удаа олон сонгогч ирээд байна. Өнгөрсөн сонгуулийг бодвол Забайкалын сонгогчид идэвхитэй байна. Приморын сонгогчдын 40% нь саналаа өгөөд байгаа нь өнгөрсөн сонгуулиас илүү байна. Уурхайчид болон металлургчуудын саналын авахын тулд Кузбасст сонгуулийн хэсгийг хоёр цагын өмнө нээжээ. Бүх бүс нутгуудад байдал тайван байна, ямар нэгэн онцгой зөрчил илэрээгүй байна.