Одоогоос 100 сая жилийн өмнө амьдарч байсан аврага том нохой бөөсийг хятадын палеонтологчид олсон байна. Эрдэмтэдийн өгүүлэлийг Nature сэтгүүлд нийтэлжээ. Өвөр Монголын нутагт малталт хийх үеэр энэ чулуужсан нохой бөөсийг олсон байна. Гадаад байдлаараа өнөөгийн нохой бөөстэй төсөөтэй 9 чулуужсан шавьжийг олсон байна. Энэ шавьжнууд нь 20 миллиметр хэмжээтэй байгаа нь орчин үеийн нохой бөөснүүдээс 2 дахин том байгаа юм. Эрт дээр үеийн нохой бөөснүүд орчин үеийн төрөлүүдтэйгээ адил сайн үсэрч чаддаггүй байсан бололттой гэж судлаачид үзэж байна. Энэ шавьжнууд модны холтсон дээр сууж өөрийнхөө идэш хоолыг хзлээж байсан бололтой гэж эрдэмтэд үзэж байна.