АНУ-ын хэд хэдэн мужид болсон аюулт хуй салхинаас болж 40 орчим хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн шархадсан байна. Байгалын энэ гамшигаас болж хэдэн сая долларын хохирол учраад байна. Энэ жил хүчтэй хуй салхины тоо улам нэмэгдэнэ гэж цаг уур судлаачид таамаглаж байна. Мексикийн булангийн усны температур нэмэгдснээс болж манай гариг дэлхийн цаг агаар өөрчлөгдөж байгаатай энэ нь холбоотой гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна.    

Гэрэл зураг