Алсын гадаад улсад ажиллаж амьдарч байгаа оросууд өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэллээ. Анхны сонгуулийн хэсгүүд Шинэ Зеланд, Австрал, Япон улсуудад нээгдсэн байна. Харин АНУ-ын Номхон далайн эргийн Сан-Франциско хот дахь ОХУ-ын ерөнхий консулын байранд хамгийн сүүлчийн сонгуулийн хэсэг хаагдана. Гадаадад байгаа оросын дипломат төлөөлөгчийн газрууд байгаа 147 улсад 384 сонгуулийн хэсэг ажиллаж байгаа юм. Гадаад орнууд руу 1,3 сая саналын хуудас явуулсан гэж СЕХ-ны мэдээлэлийн алба мэдээлсэн байна. “Манай иргэд ажиллаж, амьдарч, амарч байгаа 62 орны 166 хот тосгодод урьдчилсан сонгууль явагдаж байна гэж” ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдсэн байна. Болгар, Узбекстан, Латв, Киргиз улсуудад маш идэвхитэй байна гэж тэрээр хэлжээ.