Олон нийтийн танхимын call-төвд бүс нутгуудын сонгуулийн хэсэг дээр ажиллаж байгаа ажиглагчдаас мэдээ ирж байна. Санал хураалт хэвийн явагдаж байгаа ба ажиглагчдыг сонгуулийн хэсгүүд рүү чөлөөтэй оруулж байна. Нэр дэвшигчдийн тухай мэдээлэлийг сонгогчидод чөлөөтэй олгож байна. ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг Интернетэд ажиглах хүсэлтээ сая гаруй хэрэглэгчид илэрхийлсэн нь олон нийтийн хяналт найдвартай байна гэдгийг харуулж байна гэж Холбооны яамны сайд Игорь Щеголев урьд нь мэдэгдэж байсан юм. Сонгуулийн хэсгээс шууд дамжуулах зургыг үзүүлэх видео хана оросын СЕХ-н дээр урьд шөнө нээгдсэн юм. Энэ ханан дээр 20 зурагт байрлуулсан ба операторуудын сонгож авсан бүс нутгийн дурын зургаан хэсгийн зургыг шууд үзүүлж байна.