ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн техникийн тоноглолд гадаадын ажиглагчид өндөр үнэлгээ өглөө. Веб камерууд, санал хурааж байгаа болон саналын хуудас  тоолох цахим системүүд манай бүлгийн ажиглагчидад өндөр сэтгэгдэл төрүүллээ гэж ТУХН-ийн улсуудын Парламент хоорондын ассамблейн ажиглагчдын зохион байгуулагч, белоруссын иргэн Вадим Попов мэдэгдсэн байна. ТУХН-ийн улсуудын ажиглагчид оросын туршлагыг улс орондоо нэвтрүүлэхийг санал болгоно гэж тэрээр хэлсэн байна. Сонгуулийн явцыг веб камераар шууд дамжуулах саналыг Владимир Путин гаргасан бөгөөд ийм байдлаар луйвар гаргуулахгүй гэж тэр үзсэн юм. Хаалттай болон хөдөлгөөнт сонгуулийн хэсгээс бусад бүх хэсгүүдийг веб камераар тоноглосон билээ.