Өнөөдөр ОУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж байна. ОХУ-ын Алс Дорнодод хамгийн түрүүнд сонгуулийн хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 8 цагт нээгдлээ. Төрийн өндөр албан тушаалын төлөө таван хүн өрсөлдөж байна. Эдгээр нь ОУ-ын ЛАН-ын удирдагч Владимир Жириновский, ОХУКН-ын тэргүүн Геннадий Зюганов, “Шудрага Орос орон” намын дарга Сергей Миронов, тэрбумтан Михаил Прохоров, ерөнхий сайд Влдаимир Путин нар юм. ОУ-ын ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилийн хугацаагаар сонгож байна. Сонгуулийн явцыг ТУХН-ийн улсууд, ЕХАБХАБ, ЕХПА, ЕХ, ШХАБ болон бусад олон байгууллагуудын 700 гаруй ажиглагчид ажиглаж байна. Бүх сонгуулийн хэсгүүдийг веб камераар тоноглосон бөгөөд сонгуулийн явцыг сонирхосон хэн бүхэн онлайн  webvybory2012.ru “http\\ webvybory2012.ru” сайтаас шууд үзэж болно. ОУ-ын хамгийн баруун талын Калининград мужид сонгуулийн хэсгүүд хаагдах москвагийн цагаар 21 цагт ерөнхийлөгчийн сонгуулийн анхны дүнг танилцуулна.  СЕХ 3-р сарын 14 хүртэл саналын хуудсыг тоолох ёстой. Мөн 3-р сарын 17 гэхэд албан ёсоор зарласан байх ёстой.