Радикал үзэлтэй энэтхэгийн иргэд АНУ-ын тусгай албаны “Аль-Каидагийн” удирдагч асан Усама бен Ладены тухай киног тус улсын нутаг дээр бүтээхийг эсэгргүүцэв. “Нэг номерын террорист” 2011 онд пакистаны Абботтабаде хотод АНУ-ын тусгай албаныхны явуулсан ажиллагааны үеэр алагдсан юм гэж “Интерфакс” агентлаг сануулж байна. Өмнө нь пакистаны эрх баригчид америкийн кинонайруулагч, “Оскарын” шагналт Кэтрин Бигелоуд тус улсын нутаг дээр кино авахыг хорьсон аж. Үүний улмаас энэтхэгийн Чандигархе хотод киноны хэсгийг пакистаны Лахор хот мэт авахаар шийдсэн юм. Гэтэл радикал үзэлтэй энэтхэгчүүд Пакистаны далбааг тус улсад мандуулж, тэдний нутаг дээр кино авахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Эсэргүүцэгчид Энэтхэгийн засгийн газар АНУ-ын найруулагчид тэдний нутаг дэвсгэр дээр кино авахыг хорих ёстой гэж мэдэгдэв.