Японы засгийн газар баасан гаригт Өмнөд курилын арлуудтай холбогдуулан Япон Оросын нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар “хууль бус оккупац” нэр томъёог хэрэглэхээс баасан гаригт татгалзав. Энэ тухай РИА Новости агентлаг японы “Санкэй” сонинг иш татан мэдээлжээ. Сөрөг хүчний Либерал-ардчилсан намын депутатын оростой холбоотой “хууль бус оккупант” нэр томъёонд арай зөөллөн “хууль зүйн үндэслэлгүй эзлэгдсэн” гэж хариу өгчээ. Японы ЗГ нь тайлбартаа, ийм шийдвэрийг Орос улстай яриа хэлэлцээ хийх ёстой гэдгийг ойлгож буйн үүднээс хийгээд орос-японы  бүхий л салбарын харилцааг ч тооцжээ. Япон улс нь 1855 онд хоёр талын тохиролцоогоор байгуулсан худалдааны болон хилийн бичигт тулгуурлан Оросын Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлуудыг авахаар санаархаж байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны эцэст гарын үсэг зураагүй үлдэсэн тэдгээр арлуудыг буцаан авахыг Токио Орос улстай хийх энхийн гэрээний болзол болгож байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон эдгээр арлууд нь Орос улсын тусгаар тогтнолтой хийгээд олон улсын эрх зүйн холбогдох актуудаар баталгаажсан гэж Москва үздэг юм.