21 зууны эхэнд байгальд дэлхийн дулаарлын эсрэг зүйл гарч иржээ. Энэ бол цаг уурчдын таамаг юм. NASA-гийн үндсэн дээр  Оклендын их сургуулийн шинэзеландын хэсэг эрдэмтэд ийм нэгэн дүгнэлтийг хийжээ. Сүүлийн 10 жил үүл эх дэлхий рүү хэдэн арван метрээр доошилжээ. Тэгвэл хэрэв үүл нь агаар мандалын дээд давхаргад үнэхээр бага болсон болвол, дэлхий илүү дулаанаа өгөхөд хялбар байх аж. Энэ бол оросын эрдэмтдийн үзэж байгаагаар юм. Шинжээчид маш болгоомжтой шинэ зеландын эрдэмтдийн дүгнэлтийг үнэлж байна. Оклендын их сургуулийн эрдэмдийн дүгнэлтүүд нь юуны өмнө хэмжилтүүдэд суурилагдсан сонин таамаглал юм. Дэлхийн чанартай дүгнэлтүүдэд хүрэхгүй байгаа бөгөөд түүний хэмжилтийн цар хүрээ ч төдийлөн их биш юм. “Одоогийн төсөөлж буйгаар, дэлхийн ердийн үүлэн бүрхүүл нь өөрчлөгддөггүй, харин усан уурын агуулга маш бага өөрчлөгддөг юм” гэж Байгаль орчныг хамгаалах Дэлхийн сангийн /WWF/ шинжээч Алексей Кокорин ярьж байна.

Оросын судлаачид үүлэн дэхь амьдралын өөрчлөлтүүдийг батлахгүй байгаа гэж Москвагийн  их сургуулийн газар зүй, цаг уур судлалын тэнхимын эрхлэгч Александр Кислов ийн ярьж байна: «Саяхан Физикийн хүрээлэнгээс Москвад нэг ажил явуулсан юм. Тэнд хиймэл дагуулын бүхий л мэдээллийн эх сурвалжуудыг цуглуулсан байв. Эдгээр дүнгүүдийн нэгдсэн  дүгнэлт үүлэнд ямарч өөрчлөлтүүд харагдахгүй байна» гэжээ. Үүлний дээд болон доод хязгаар гэж байдаг юм гэж Дэлхийн байгаль орчныг хамгаалах сангийн шинжээч Алексей Кокоркин ярьж байна. Магадгүй, үүл буугаагүй, зүгээр нимгэрсэн байж болох юм. Гэхдээ үүл доошилсон байж болох л юм шүү гэж цаг уурч тэмдэглэж байна. Гэхдээ үүнийг дэлхийн дулааралтай холбон үзэж болох уу? Энэ тухай Кокорин ийм бодолтой байна. Дэлхий орчмын агаарын температур бараг хоёр градусаар нэмэгджээ. Гэхдээ өндрөөс шалтгаалан температур өөрчлөгдсөн нь эдгээр өөрчлөлтүүдийн цар тэлсэнтэй адил юм.

Температурын нэг градусын өөрчлөлт нь үүлний өндөрт нөлөөтэй гэдэг нь юу л бол. Үүнийг цаашид судлах л хэрэгтэй байна. Шинэзеландын эрдэмтдийн баримт сэлтээр бол, үүл дээр давхаргаас ялимгүй доошилж байгаа юм бол, цаг уурын шинэ процессын тухай ярьж болох юм. Үүл доошлохдоо, дэлхийн дулааны гэрлийг өөртөө үр ашигтай шингээнэ. Энэ нь юу гэвэл, дулаарлын эсрэг байгалаас явагдаж байгаа зүйл гэж ойлгох хэрэгтэй юм. Одоо дэлхий ертөнцид өөрийн температурын тэнцлийн барихад хялбар байх бөгөөд, илүү дулаанаасаа салж байна гэж Москвагийн их сургуулийн газар зүй, цаг уур судлалын тэнхимийн эрхлэгч Александр Кислов тайлбарлаж байна. Үүл доошилж буй нь гариг дэлхийг үр ашигтай хөрхөд  хүргэж мэдэх юм. Үүнийг өмнөх байдлын системийг халхад саад болж байсан механизмын сөрөг буцах холбоо гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, энэ нь дулаарлын эсрэг үйл ажиллагаа юм.

Тэгээд дээд давхаргын өдөн үүлийн тоо хэмжээ багассаны тод томруун жишээ ч байна. Тэдгээр өдөн үүлний хэсэг нь онгоц ниссэнээс бий болдог байна. Тиймээс 2001 оны 9-р сарын 11-нд АНУ тус улсын бүх нутаг дээр нислэг үйлдэхийг хорьсон бөгөөд тэнд шөнийн температур харьцангүй буурчээ. Гэхдээ дэлхийн дулаарлын үр дагаварыг зөвхөн үүл зөөлрүүлж байгаа юм биш. Ийм маягийн байгалийн эсрэг үзэгдэл нь жишээ нь, Антарктидын мөс болж байна. Эдгээр мөс хайлахад Дэлхийн тэнгисийн түвшин нэмэгдэж байна. Аль болох их мөс хайлах тусам, тэнгисийн дээд давхаргад хүйтэн байна. Үүнийг эрдэмтэд тайлбарлахдаа, дэлхийн дулаарал бол зөвхөн шинжлэх ухааны таамаглал гэж байна.