ОХУ-ын субъектуудын нэг Буриад улсын оршин суугчид өвөл дуусахыг тэсч ядан хүлээж байна. Гэтэл хаврын айлчлал тэдэнд ахар богино хугацаанд ажлаасаа гэр рүүгээ явах боломжгүй болгох нь. Урин дулаан цаг ирэхэд энд оршин суугчдын дунд нилээд түгээмэл мөсөн зам байхаа болих юм. Буриад улс нь дэлхийн хамгийн гүнзгий Байгаль нуурын зүүн эрэг дээр оршин тогтнодог юм. Түүний нийслэл Улаан Үд хотод 400 мянга орчим хүн амьдардаг. Тус хот Сэлэнгэ мөрөн болон Уда голын урсгал нийлэн урсах газар бий болсон түүхтэй юм. Хотын дүүргүүд нь янз бүрийн эргүүд дээр байрлаж ирсэн түүхтэй юм. Нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү явахын тулд заавал гүүрээр гарна. Харин өвөл бол Буриадад их амар. Буриадад их хүйтэн өвөл болдог. Энд гол мөрөн зузаан гэгчийн мөсөнд хучигддаг.

Улаан-Үдийн оршин суугчдын дунд цагаа хэмнэх хүсэлтэй хүн олон бий. Тэд хотын нэг дүүргээс нөгөө рүү Сэлэнгэ болон Уда голын мөсөн дээр явж очдог. Явган зорчигчид жим гаргаж байхад, харин автомашинтай хүмүүс бүхэл  бүтэн зам тавьдаг. Энэ нь ойр ойрхон хүмүүсийг амиа алдахад хүргэдэг нь харамсалтай юм. Азгүй тохиолдолуудыг арилгахын тулд, орон нутгийн эрх баригчид иргэдэд мөсөн зам гаргаж өгчээ. Автомашины аюулгүй байдлыг хангахын тулд мөсний зузааныг 45 см багагүй байхаар тогтоожээ. 11-12 саруудад голын ус хөлдөж, мөс бэхжин тогтох үед ОХУ-ын Онцгой байдлын яамны мэргэжилтэнүүд мөсөн зам тавих хэсгийг хайж эхэлдэг аж. Энэ асуудалд жижигхэн бүхэн чухалд тооцогдоно. Зам тавихаар төлөвлөж буй газарт мөсөн овоорго, олон цооног болон хөрсний ус болоод аж үйлдвэрийн усны хаягдал огт байж болохгүй аж. 

Уг газрыг сонгонгуут замын албуудын төлөөлөгчид ажилдаа ордог байна. Эргийн хоёр тал дээр голын мөсөн дээр машины хөндлөвчийг байрлуулдаг. Мөсөн замын турш жинхэнэ автозам дээр тавидгийн адил замын тэмдэгүүдийг тавьдаг байна. Тэдгээр тэмдэгүүд нь жолооч нарт мөсөн давхаргын ачааны даацыг мэдээлдэг. Ямар хурдтай явах болон машин хоорондын зайг ч заасан байдаг аж. Ер нь бол мөсөн дээр 20 цагт км илүүгүй хурдтай явах ёстой юм. Мөсийг хэт их ачаалахгүй үүднээс нэг эргээс нөгөө рүү явах цагийн зохицуулалт ч байдаг аж. Мөсөн замыг албаны тасалгаагаар болон аврах хэрэгслүүдээр, харилцаа холбоогоор тоноглох нь чухал байв.

Өвөл айлчилж, мөсөн зам ажиллаж эхлэх үед ОХУ-ын ОБЯ- ны мэргэжилтэнүүд оршин суугчдад хаана гарам хийсэн болон тэдгээрийг хэрхэн яаж ашиглах тухай мэдээлэл хийж эхэлдэг юм. Сүүлийн үед мөсөн зам ажиллаж байгаа тухай мэдээллийг автомашин жолоодогчдод мессэжээр илгээж байгаа нь амжилтанд хүрч байна. Мэргэжилтэнүүд өвлийн турш дүүргүүдийн мөсөн замын байдлыг ажигласаар байна. Мөс дөнгөж хайлж эхлэх юм уу, мөсөн дээр ямар нэгэн судал гарсан юм уу, тэр даруй нь мөсөн замыг зогсоодог байна. Одоо Буриад улсын гол мөрнүүдэд нийт 40 гаруй мөсөн зам ажиллаж байна. Тэд бүгд хаврын наран гийж, мөс хайлж эхлэх 3-р сард ажиллаа зогсооно.