Оросын улс төрийн системийг шинэтгэх ерөнхийлөгчийн багц хуулийн төсөл Улсын думд анхны хэлэлцүүлгийг давав. Энэ асуудлаар хурц санал шүүмжлэл явагдсан. Парламентын зарим фракци баримт бичгийн хэд хэдэн зүйл ангийг батлахаас татгалзав. Депутатууд зохих өөрчлөлтийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх гэж байна. Дмитрий Медведев өнгөрсөн оны 12-р сард Улсын хуралд илгээлтээ толилуулж үг хэлэхдээ улс төрийн системийн шинэтгэлийг санаачласан билээ. Хожим тэрээр засаг дарга нарыг шууд сонгох, нам байгуулахад шаардагдах гишүүдийн тоог цөөрүүлэх, сонгуульд оролцохын тулд нам дэмжигчдийнхээ гарын үсэг зуруулах журмыг хүчингүй болгох зэрэг гурван хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулсан юм. Энэ долоо хоногт эдгээр гурван баримт бичгийг анхны хэлэлцүүлгээр батлав.

Нэг хуулийн төслийн дагуу засаг дарга нарын сонгуулийг сэргээнэ. Улс төрийн намаас буюу биеэ дааж бүс нутгийн засаг даргын албан тушаалд нэр дэвших тухай баримт бичигт заажээ. Засаг дарга хоёр удаа сонгогдож тус тус таван жил албан тушаал хаших юм. Хэрэв засаг дарга хууль зөрчсөн эсвэл үүргээ шудрага бусаар биелүүлсэн бол түүнийг огцруулж мэднэ. Шүүх ийн зөрчлийг тогтоох ёстой. Түүнээс гадна хахуульдсан буюу ашиг сонирхол харшлагдсан тохиолдол гарсан цагт засаг дарга Оросын ерөнхийлөгчийн итгэл найдварыг алдана. Энэ хууль өөрсдий нь сонгосон засаг даргынхаа үйл ажиллагааг хянан шалгах боломж оршин суугчдад олгож байна гэж Стратегийн хөгжлийн загварыг зохиох төвийн дэд ерөнхийлөгч Григорий Трофимчук «ОДХ» радиод ярилцлага өгөхдээ тэмдэглээд: «Засаг даргыг сонговол тодорхой бүс нутгийн оршин суугчид удирдагчийнхаа үйл ажиллагаа болон түүний ажлын үр дүнд нөлөөлж чадна. Улмаар тэрээр сонгогчдын итгэл найдварыг биелүүлэхгүй бол солигдоно» гэв.

Депутатууд улс төрийн нам сонгуульд оролцохын тулд сонгогчдынхоо гарын үсэг зуруулах журмыг зогсоох хуулийн төслийг дэмжив. Гэвч ерөнхийлөгчийн сонгуульд парламентын бүс намууд нэр дэвшэгчээ дэмжих дөнгөж 100 мянган хүний гарын үсэг зуруулсан баримт бичгийг бэлтгэнэ. Харин одоо хоёр сая хун гарын үсэг зурах ёстой. Түүунээс гадна ерөнхийлөгчийн албан тушаалд биеэ дааж нэр дэвшсэн хүн урьд 2 сая хүний гарын үсэг зуруулж байсан бол одоо тэдний тоог 300 мянга хүртэл багасгах гэж байна. Эдүгээ дан парламентын намууд гарын үсэг зуруулах болзлоос чөлөөлөгдсэн юм.

Байдлаас харахад Орос улсад намуудын тоо өсөн нэмэгдэнэ. 3 дахь хуулийн төслийн дагуу төр 500 гишүүнтэй намыг бүртгэнэ. Гэвч одоо нам 40 мянгаас цөөнгүй гишүүнтэй байх ёстой. Эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг Орост ерөнхийлөгчийн сонгууль эхлэхээс бараг нэг долоо хоногийн өмнө болов. 3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн эдгээр шинэтгэлд нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Шинэтгэл улс орны ба улс төрийн системийн хөгжлийн зуй тогтолоос үүдэн гарч байна. Шинэтгэл цаашид урагш ахих болно.