Сүүлийн жилүүдэд Хятад улсад америкийн үнэт цаасаар хийх  хөрөнгө оруулалтын эрч нилээд буураад байна. Гэхдээ европын активууд өссөн нь Бээжингийн евробүсийн өрийн хямралыг шийдвэрлэхэд туслахад бэлэн байгааг харуулж буй юм. Оросын “Ведомости” сонин өнөөдрийн дугаартаа, Dow Jones тооцоолсноор, АНУ-ын үнэт цаасны хэмжээ Хятадын алт-валютын нөөцтэй харьцуулахад 2011 оны 6-р сарын байдлаар 54 % байсан бөгөөд, 2010 онд 65 % байв. Дэлхийд томоохон нөөцтэй /3,3 их наяд долларын/ Хятадын үйл ажиллагаа нь хожим нь улс-төрийн болон валютын  захын, зээлийн өрийн нилээд хүнд үр дагавар чирж мэдэх юм. Долларын активын сөрөг хөрөнгө оруулалтын явцын дунд Бээжин европын төрийн облигацуудыг худалдаж авахаа нэмэгдүүлсээр байна. “Европа бол Хятадын хувьд манай валютын нөөцийг нэвтлэх гол чиглэл” гэж хоёрдугаар сард болсон ЕХ-ны ДХУ-дээр Хятадын Төрийн Зөвлөлийн дарга Вэнь Зябао мэдэгдсэн юм. Тэрээр мэдэгдэлдээ, Хятад улс Европд өрийн хямралаас гархад нь “чин үнэнээсээ болон баттай” туслахад бэлэн байна гэв. Хятадын долларын активуудын оронд орлуулж буй юм бол алт юм. Алтны нийт хэмжээ Бээжингийн албан ёсны сангуудад 2000 оны эцсээр 395 т байснаа, 2011 оны 3-р улиралд 1054,1 т болжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 3,49 тэрбум доллароос 54,9 тэрбум долларт хүрчээ.