Египтэд “Мусульманы ахан дүүс” исламын хөдөлгөөн өөрийн боловсруулсан Үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэв. Энэ комисст ойрын үед тус улсын шинэ Үндсэн хуулийг бүрэлдүүлэх үүрэг тулгараад байгаа юм. Энэ тухай египтийн ХМХ-үүд хөдөлгөөний удирдагчдын нэг Халед Мухаммедын хэлснийг иш татан уламжилжээ. Үндсэн хуулийн комиссыг 100 хүний бүрэлдэхүүнтэй 3-р сарын 3-ны бямба гаригт Үндсэн хуулийн /парламентын дээд танхим/ болон Ардын хурлын хамтарсан хуралдаанаар байгуулах юм. Төслийн дагуу, Үндсэн хуулийн комисст тус улсын парламентын 40 гишүүн болон хууль тогоох дээд байгууллагад ороогүй 60 хүн байхын зэрэгцээ сүүлийнхний тал нь нэртэй улс төрчид болон олон нийтийн зүтгэлтэнүүд байхад, нөгөө хэсэг нь үйлдвэрчний эвлэлийн болон олон нийтийн байгууллагуудын  төлөөлөгчид байх юм гэж Халед Мухаммед тайлбарлав. Хуулийн төслийн хоёрдугаар зүйлээр, Комисс нь шинэ Үндсэн хуулийг боловсруулахдаа нийтийн төдийгүй, түүний гишүүдийн байгуулсан хороон дээр хэлэлцэхээр тусгажээ. “Мусульманы ахан дүүсийн” хуулийн гурав дугаар зүйлээр, Үндсэн хуулийн бүх гишүүдийг “үйл ажиллагаагаа явуулж буй үедээ” ХМХ-үүдтэй харилцахыг хорьжээ. Үндсэн хуулийн комисс Үндсэн хуулийг боловсруулж дууссаны дараа бүх ард түмний санал асуулгаар явагдана. Ард түмэн шинэ Үндсэн хуулийг сайшаасны дараа 5-р сарын 22-23-ны өдрүүдэд Египтийн шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдана.