Баасан гаригт Энэтхэгийн Мумбайд “Хэзээд бэлэн!” киноны нэрд гарсан “Dhinka Chika” дууны аянд 4,5 мянган хүн нэгэн зэрэг бүжицгээв. Үүгээрээ тэд киноны хөгжмийн аялгуунд хамгийн олон тооны хүн бүжиглэсэн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Гиннесийн номны төлөөлөгч тус бүжгийн дэглээч Теренс Льюисд батламжийг гардуулжээ. Дэлхийн хүн төрөлхтөний шинэ дээд амжилтын эмхтгэлд уг бүжгийг “болливын бүжиг” нэрээр оруулжээ.