АНУ-ын Төрийн департаментын Умард Солонгосын тусгай төлөөлөгч Роберт Кинг ирэх долоо хоногт БНАСАУ-д хүрэлцэн ирнэ. 3-р сарын 7-нд Бээжинд умард солонгосын эрх баригчидтай ойрын гурван жилд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг эцэслэн зөвшилцөх техникийн зөвлөгөөн болно. Энэ тухай Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. 2-р сарын 29-нд БНАСАУ-тай хийсэн хэлэлцээрийн дүнд БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтуудаа түр зогсоож, хүнсний бүтээгдэхүүн авах шийдвэрт хүрсэн  юм.