НҮБ-ын баасан гаригт болсон  Ерөнхий Ассамблейн чуулган дээр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, босогчдыг зэвсэглэх нь сирийг хямралаас гаргахад нөлөөгүй гэв. Пан Ги Мун тэмдэглэхдээ, ”сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэх нь байдлаас гарах гарц биш” гэв. Дэлхийн хамтын нийгэмлэг тулгамдсан асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийн тулд бүхий л чармайлтаа гаргах ёстой гэжээ. Нөгөөтэйгүүр, Пан Ги Мун энгийн номхон ардуудыг хамгаалж чадахгүй болон босогчидтой дэндүү хатуу тэмцэл явуулж байгаа Сирийн засгийн газрыг шийдвэртэй бууруушаав. Энэ байдал нь сөрөг хүчнийхнийг гартаа зэвсэг барихад хүргэсэн гэж тэр нэмж хэлжээ. Сирид нэвтрээд байгаа зэвсэгт бүлэглэлүүд нь нөхцөл байдлыг ашиглаж эхэллээ гэж Пан Ги Мун хэлээд, ингэхдээ бүх хариуцлагыг тус улсын засгийн газарт тохов.Пан Ги Мун бий болсон хямралаас гарахын тулд сирийн эрх баригчдыг цус асгаруулсан дайныг нэн даруй зогсоож, олон улсын идэвхтэнүүдийг болон хүмүүнлэгийн байгууллагуудыг тус улсад оруулахыг уриалжээ. Тэрээр хэлэхдээ, НҮБ болон АОЛ-ээс хямралыг зохицуулах зуучаар томилогдсон  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны бүхэн эрхийг цохон тэмдэглэв. Кофи Аннан ойрын үед Каир болон Дамаскад байлдааныг зогсоох ярих хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирнэ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга сирийн мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоо баримтыг дурдлаа. Түүний хэлснээр, тус улсад эмх замбараагүй байдал гарсанаас хойш нийт 7,5мянга гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн шархаджээ.