Өрнөдийнхөн болон тухайлбал,  АНУ одоогийн нефтийн өндөр үнийг барих зорилгоор  Ойрхи-Дорнодын  улс-төр, цэргийн хурцадмал байдлыг улам бүр санаатайгаар  өдөөж байна. Гэнэтийн ийм  нэгэн санаандгүй дүгнэлтэнд хараат бус  олон  эдийн засагчид  хүрсээр байна.  

Зах зээлийн  байдал урьд өмнөөс хосгүй байна. Ер нь нефтийн үнэ өсөхөд долларын үнэ буурдаг байв. Гэтэл америкийн валютын гол өрсөлдөгч евро нь ЕХ-ны өрийн дарамтаас болоод  өөрөө хүнд байдалд ороод байна. Тиймээс долларын ханш өндөр байгаа юм.

Долларын үнэ ханш өндөр буй нь нефтийн үнийг бууруулж байна. Гэхдээ одоогийн байдлаар нефтийн үнийг тогтвортойгоор 100 доллар дээр тогтоон барьж байна.  Энэ нь арабын орнуудын болон Ираныг тойрсон тогтворгүй байдлаас үүдэлтэй юм. Тиймээс хэрэглэгч орнууд нефть худалдан авахад нилээд их мөнгө зарж байна. Үүний дүнд  нефтийн өндөр үнэ буурахгуй, харин долларын эрэлт хэрэгцээг дэмжиж байна. Үүгээрээ америкийн эдийн засагт туслаж байна. Тэгээд өрнөдийн, ялангуяа, америкийн эдийн засаг Ойрхи-Дорнодод тогтворгүй байдлыг дэмжих сонирхолтой байна.

Улс-төр судлаач Андрей Грозин тэмдэглэхдээ: «Арабын орнууд өрнөдийн эдийн засгийн хөгжлийн загварын чухал хэсэг байгаа  юм. Тэд америкийн болон европын зах зээлийн  эрчимхүчтээгчдийг  нийлүүлэгчийн  гол үүргийг гүйцэтгэж байна. Юуны түрүүнд тэд байдал эдгээр зах зээлээс шалтгаалж буй юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, одоогийн Өрнөдийн эдийн засгийн  аажим уналт үргэлжилсээр байх юм бол, энэ нь Европ болон АНУ-д  эрчим хүчний хэрэглээ багасхад хүргэж мэдэх аж. Нарийндаа бол тулж ирээд л байна. Тэгээд энэ нь түлшний үнийг унагах ёстой.

Гэтэл түлшний үнэ үл бууна. Юунаас гэвэл, бүс нутгийн тогтворгүй байдлаас болж байна. Харин евро сул байгаагаас, доллар хангалттай өндөрт байсаар байна. Америкийн хувьд түүнийг илүү дээш барихын  хэрэггүй юм. Яагаад гэвэл үүнээс болж  америкийн экспортын бараа өрсөлдөх чадвараа алдана. Эцэст нь хэлэхэд,  америкийн Холбооны улсын нөөцийн систем болон булангийн нефтийн эздийн таалалд нийцэж буй урьд өмнө авч байгаагүй ашиг орлоготой хамт улс-төрийн жин өсч буй ийм нэгэн тэнцэл бүрэлдээд байна» гэв.

Тэгээд юу болж байна, өрнөдийнхөн, тухайлбал, АНУ арабын хаврыг “эмээллэж”, харин арабууд одоо өрнөдийнхний эдийн засгийг авдрч байна уу?   Энэ тухай Андрей Грозин хэлэхдээ: «Өнгөрсөн онд болж өнгөрсөн арабын ертөнцийн эрчимтэй үйл явдлуудыг  Өрнөдийнхөн  их ашиглаж байсан юм. АНУ болон  европын     зарим орнууд тодорхой байгууллагуудаар дамжуулан Интернетийн сүлжээг ашиглан,  шууд дарамт шахалт үзүлэх замаар, цэргийн ажиллагаа оролцуулан Арабын ертөнцид дайн дажин  өдөөсөн юм.

Өрнөдийн зорилго цэвэр улс-төрийн шинжтэй гэж үзэж байв.Өөрөөр хэлбэл, арабын ард түмний эрч хүчийг Өрнөдийнхөнд ашигтай зүг рүүгээ чиглүүлэн, хамгийн найдвартай нөхдүүдээ бололцоо бүхий аюулгүй болгохын зэрэгцээ хамгийн догшингуудад нь цохилт өгөх тухай яригдаж байв. Энэ бүгд ард үлджээ. Харин одоо эдийн засгийн нэмэхүүдийг тоолох цаг нэгэнт иржээ» гэлээ.

Сирид болзошгүй нэвтрэх тухай  юм уу,  Иранд цохилт өгөх тухай яриа гарч буй үед, хязгааргүй хэмжээгээр үйдвэрлэсэн америкийн валютын цаасан мөнгөний  бодит ханш хэд байх ёстой гэдгийг  хэн ч санахгүй юм. Тэгээд ч Газрын дундад тэнгисийн эргүүдээр европын валютын үйл явдлууд ямар нэгэн тусламж үзүүлж байна. Яагаад гэвэл, Сирийн дайнтай  болон Тунис, Ливи, Египтийн хямралаас үүдэн еврогийн эрэлт хэрэгцээ улам өсч байна.    Ийм л нэг “европ-газрын дундад тэнгисийн түншлэл” болж байна.