Эдийн засгийн хямралын уршиг европын энгийн олонхи оршин суугчдын аж байдалд зохисгүй нөлөөлж байна.Тухайлбал, Раскер тосгоны 1 мянга орчим оршин суугч цөхрөнгөө барсаны илрэлийг испанийн «Эль Паис» сонинд дурджээ. Тосгоны зөвлөл олс тариалах  тусгай талбай олгох шийдвэрийг батлажээ. Марихуан мансууруулах бодисыг худалдснаар олсон ашгийг тосгоны төсвийн алдагдлыг нөхөхэд чиглүүлнэ. Манай сурвалжлагч Раскер тосгоны  засаг дарга ноён Бернат Пеллисатэй холбоо барив.

Асуулт: Ноён Пелисса аа! Танай Раскер тосгоны оршин суугчдаас  олс тариалахад газар талбайг түрээслүүлэх санал дэвшүүлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн олонхи хэрэгсэлд зонхилов. Энэ шийдвэрийг батласан уу? Хөдөө аж ахуйн эргэлтэд байгаа  тариалангийн талбайг марихуан хэрэглэгчдийн ямар нэг холбоонд түрээслүүлэх гэж байгаа юм уу? Тэгж байвал зорилго нь ямар байна?

«Тиймээ бид эл асуудлаар санал хураасан. Өчигдөр орой тосгоны зөвлөлийн бүх гишүүн санал өглөө. Энэ төсөл одоогоос 7-8 жилийн өмнө бий болсон. Төсөл дээр нөр их ажил хийгээд Барселон дахь Марихуан хэрэглэгчдийн холбоотой хамтран сайшаасан төслийг зохиосон юм. Ямар зорилгоор тэгсэн бэ гэвэл энэ нь хямралаас гарч,  Каталонийн олонхи хот тосгоны нэгэн адил Раскер хотод тулгарсан эдийн засгийн түвэг бэрхшээлийг давахад туслана» гэж Бернат Пеллиса хэллээ.

Асуулт: Энэ талаар дэлгэрэнгүй ярьна уу? Та тосгоныхоо төсвийн өрийг дарах тухай дээр хэлсэн…

«Өөр хэрэгслээр өрөө дараж чадахгүй. Түүнээс гадна энэ шийдвэрийн ачаар нэмэлт ажлын орон тоог бий болгож, тосгоны санхүүгийн санг байгуулна. Хүмүүс эдийн засгийн маш хүнд байдалд орсон. Бид боломжоо ашиглахыг л хичээж байна. Эдүгээ «хар зах зээл» нууц эдийн засаг эдгээр хөрөнгийг авч байна. Гэвч энэ хөрөнгө нийгэмд ач тустай болох ёстой гэж үзсэн» гэж ноён Пеллиса хэллээ.

Асуулт: Харин энэ удаад марихуан хэмээх мансууруулах бодис хийх түүхий эд болох олсны талаар өгүүлж байна шуу. Эдүгээ мансуруулах бодистой дэлхий даяар тэмцэж байна. Тэгвэл та нар мансууруулах бодис санаатайгаар худалдах гэж байна уу?

 «Үгүй ээ, бид мансурулах бодис худалдах гээгүй. Бидний оролцоогүйгээр оршиж буй үзэгдлийг журамлаж зохицуулахыг л хичээж байна. НҮБ ба ноён Коффи Аннан тэргүүтэй комисс бас энэ тухай өгүүлж байна. Мансуурулах бодис худалдан баяжиж байгаа этгээдүүдийг мөрдөлгүй тийм бодис хэрэглэгчдийг л гэмт хэрэгтэн хэмээн үзэж байгааг эдгээр байгууллага тэмдэглэв. Эд бүхнийг зохицуулж журамлах хэрэгтэй. НҮБ-ын шаардлагыг биелүүлж байгаа  засгийн газар дэлхийд цөөн эсвэл ердөө байхгүй. Бид ажил хэргийг бүрэн хариуцаж, нийгмийн шудрага ёсыг даган мөрдөж байна» гэж Бернат Пеллиса хэллээ.